Thursday 22 April 2010

Sebastiao Salgado

Миний хамгийн хүндэлж явдаг гэрэл зурагчин бол Салгадо юм. Гэрэл зураг 1000 үг хэлдэг гэдэг ч бүх зургууд тэгж хүүрнэж чаддаггүй. Харин Салгадо-гын гайхамшигт зургууд хэзээд хүн бүрт маш ихийг үгүйлж байдаг. Зарим хүмүүс Салгадогын зургууд гунигтай, бас бараан амьдралыг өгүүлдэг гэдэг ч миний хувьд харин ч эсрэгээр нийгэм эрүүл байгаасай, хэн нэгэн өлсөж бүү үхээсэй, хөөрхөн жоохон жаалууд гудамжаар гэрээ хийх тэр өдрүүд дуусаасай гэж дотоод сэтгэлдээ шатаж авсан зургууд шиг санагддаг. Ингээд та бүхэнд түүний хэдэн зургаас хүргэхдээ маш баяртай байна..

Товч намтар:

Sebastião Ribeiro Salgado 1944 оны 2-р сарын 8-нд Бразил улсын Аймориз хэмээх жижигхэн тосгонд төржээ. Тухайн үед дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 25 байгалийн цогцолборын нэгээр дурдагдаж байсан энэ тосгон түүнийг өсөж томрох богинохон хугацаанд түүний нүдэн дээр булаг шанд, ой мод, амьтан ургамал нь 93% буюу бараг тэр чигтээ устсан гэдэг. Энэ үеэс л байгалийг хүний шунал хэрхэн сүйтгэдэг талаархи бодол тархинд нь гүн бат суусан болов уу?!Тэрээр бага дунд сургуулиа дүүргээд Сао Паула-гийн Их Сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцан төгсөж мөн мастерын зэргээ хамгаалсан бөгөөд энэ л сургуульдаа амьдралын хань Lélia Deluiz Wanick-тай танилцан хуримаа хийсэн байна. 1969 онд гэр бүлээрээ Парис хотноо ирж Салгадо эдийн загийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Жилийн дараа Лондон хотноо суурьшин Дэлхийн Банкны Африкт явуулж байсан Кофены төсөлд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ л үедээ маш олон удаа Африкийн улс орнуудаар ажиллах завшаан тохиосон нь түүнийг гэрэл зураг авч эхлэх боломжийг нээсэн байна. Тэрээр энэ л өдрүүдээс эхлэн эдийн засаг биш гэрэл зураг түүний ажил амьдрал гэдэгтэй санал нийлэн ажлаа орхин Франц улсыг зорьсон бөгөөд тухайн үеийн Сигма болон Гамма агентлагуудаас ажлын гараагаа эхэлжээ.1979 онд фото сэтгүүлийн хамгийн том агентлаг болох Магнум-д орсноор тэрээр дэлхийн алдарт гэрэл зурагчид болох Henri Cartier Bresson болон түүний хамтрагчдаас ихийг сурснаа дурдсан байдаг. Магнум агентлагт 15 жил ажилласныхаа дараагаар эхнэртэйгээ хамтран Amazonas Images агентлагыг нээсэн бөгөөд дэлхийн хамгийн жижигхэн буюу 1 л зурагчинтай энэ агентлагтаа өнөөдрийг хүртэл ажилласаар явна.Түүний хүмүүнлэгийн үйлст зориулсан хөдөлмөрийг НҮБ-аас өндрөөр үнэлэн НҮБ-ийн сайн санааны өргөмжилжээ.



Африк тив..Эдгээр зургуудад ямар нэгэн тайлбар хийх нь илүүц байх. Африк тивийн байгаль алтанд шунагсдын гарт хэлмэгдсэнээр нөөц дуусах үед цэвэр усны нөөцгүй болон хүн амьдрахын аргагүйн болсон байдаг.



Салгадогын нэгэн онцлог нь тэрээр зургыг сонины зурагчид шиг дөнгөж очоод хэд дараад гардаггүй бөгөөд тэнд байж тэдний гүнд нэвтрэн дотоод сэтгэлгээг нь онгойлгож чаддагтаа байдаг. Эдгээр зургуудыг авахаар жил 6 сарыг Африкт өнгөрөөж байж.









Алт ухагчид..Бразил улс нь алтны ихээхэн нөөцтэй бөгөөд эдгээрийг зөвхөн улс төр болон бизнесийн томчуул нь хувааж идэн жирийн иргэдийн амьдрал хэт ядуурснаас иргэд гараараа алт олборлож эхэлжээ. 50000 Бразилчууд амь тэмцэн шороогоо булаацалдан алт олборлох энэ аймшигт зургууд нэгийг бодуулах бизээ..

Хэн ч зогсоож үл чадна.

Нэгхэн шуудай шороо хулгайлсны төлөө амиа алдах уу?! Алт биш шороо..




Хог түүж амьдрагсад..

Харин тэднийг хорвоогоос явахад нохойноос нь өөр эргэх хүн алга байдаг гэнэ...


1991 онд Ирак Кувеит хоорондын дайнаас болж Иракын тал Кувеитын газрын тосны цооногуудад гал тавьж эхэлжээ. Энэ үед дэлхийн шилдэг гал унтраагчид ажиллан унтрааж байсан бөгөөд зарим газраа 65 метрийн өндөрт хүртэл дүрэлзэн асах галын өмнө үнэхээр хүний хүч хүрэхгүй байсан бөгөөд Салгадо хальсандаа тухайн үеийг мөнхлөн үлдээжээ.


Хэрвээ та гэрэл зураг сонирхдог бол боломжтой үедээ Салгадогын
1. Workers: Archaeology of the Industrial Age
2. An Uncertain Graceномуудыг нэг удаа ч болов үзээрэй.

Гэрэл зургуудыг түүний номнуудаас ашиглав.


























Saturday 3 April 2010

Don McCullin

Don McCullin , Vietnam 1968



20-р зууны гайхамшигт гэрэл зурагчдын нэг бол Дон МкКоллин билээ. Тэрээр 1935 онд Лондонд хотноо төрсөн бөгөөд 1949 онд 14 настайдаа Hammersmith School of Arts and Crafts сургуулийн шалгалтанд тэнцэн тэтгэлгээр сурах эрхээр шагнагдсан ч хэдхэн хоногийн дараа аав нь нас нөгчснөөр ажил хийж гэрийнхнээ тэжээх үүрэг ноогдож , зөөгчийн ажлаар ажлын гараагаа эхэлжээ. Тун удалгүй нэгэн үлгэрийн кино эвлүүлгийн газар өөр ажиллаж байхдаа гудамжинд тааралдсан хэсэг томоогүй залуус (gangster) -ын зураг авсан нь Observer сонинд хэвлэгдснээр фото сэтгүүлчийн замд эргэлт буцалтгүй хөл тавьжээ.Тэр жилдээ Sunday Times сонинд уригдан ажилласнаар 18 жилийн турш уг сонинд ажилласан байна. Тэрээр гэрэл зургын хальсандаа цаг үеийн бүхий л дайн тулаан, төрийн эргэлтүүдийг буулгасан бөгөөд эдгээр зургууд нь түүхийн томоохон баримт болон үлджээ. Суэцийн мөргөлдөөн, Вьетнамын дайн, Беирутын мөргөлдөөн, Камбожи, Африк гээд түүний яваагүй газар ховор. 1970 онд Камбожид шархдаж хүнд гэмтэл авсан ч ажлаа хийсээр 1970-аад оны үеэр Африк тивийн амьдрах нөхцөл, улс төрийн байдал, өлсгөлөнг харуулсан зургууд нь дэлхийн улс орнуудыг болон хүмүүнлэгийн байгууллагуудыг Африк тивд анхаарлаа хандуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.Дон МкКоллин одоо Somerset тосгонд аж төрөн суугаа билээ.



1960-аад оны Англи орон ..









East End London, 1962
























Ажилгүйдэл дээд цэгтээ тулж хүмүүс нүүрс шуудайлан түүж түүнийгээ заран амьдарч эхэллээ..











Cyprus 1964..







Berlin..






Vietnam...













Америкчуудын бөмбөгдөлтөнд охиноо алдсан аав..













Shell - shocked U.S Marine , Hue, 1968

Нэгхэн хоромын дотор хамт явсан бүх дайчид нь амьд үрэгдсэний дараа..Түүний хамгийн алдартай зургуудын нэг..


Cambodia...











Азийг нөмөрсөн аймшигт өвчний өдрүүд..












Beirut..




Хүүд нь харуулж байгаад ээж аавыг нь буудсанаар галзуурсан жаал хүү мэдрэлийн эмнэлэгт..














Africa..

































Гэрэл зургуудыг түүний 2003 онд хэвлэгдсэн Don McCullin номноос авч ашиглав.

Don McCullin by Don McCullin, Susan Sontag, and Harold Evans 2003.